Альфадент шүдний эмнэлгийн ерөнхий эмч Эрдэнэбат нь1999 онд Анагаах Ухааны Их Сургуулийн Нүүр Ам Судлалын Сургуулийг Нүүр ам судлалын их эмч мэргэжлээр төгсөж, Финланд Улсын "Hammastekniikka Oy Laboratory"-д хиймэл шүдний нарийн мэргэжил /шаазан шүдэлбэр/ , Япон Улсын Окаяамагийн Анагаах Ухааны Их Сургуулийн Шүдний Сургууль, Солонгос Улсын Osstem Implant Training Center-д имплантын чиглэлээр суралцан хиймэл шүдний нарийн мэргэжил эзэмшсэн. 2005 онд Эм Ди Эл шүдний эмнэлгийг үүсгэн байгуулж, Монголд анх удаа шаазан паалан /porcelain veneer/-г нэвтрүүлсэн.
Эмч Эрдэнэбат нь Америкийн Гоо Сайхны Шүдэлбэрийн Академийн /American Academy of Cosmetic Dentistry/ гишүүн юм.