Мэдээ

Монголд анх удаа лазер эмчилгээг нэвтрүүллээ.
2012-08-17

Манай эмнэлэг нь шүдний эмчилгээнд гарсан сүүлийн үеийн технологиос Dental Implants - /эрүүний ясанд хиймэл ёзоор суулгах авагддаггүй шүдэлбэр/, Digital X-rays - дижитал рентген /2D / - оношлогоонд,  Ultrasonic Dental Cleaning/ариутгалд/  ашигладаг шинээр хамгийн сүүлийн үеийн технологи болох  Солонгос улсын  "Anybeam"  лазер эмчилгээг нэвтрүүлэх гэж байна. Монголд анх удаа нэвтрүүлж буй энэхүү лазер эмчилгээ нь ирээдүйн эмчилгээний хамгийн зөв шийдэл бөгөөд өвчтөнд өвдөлт, айдас төрүүлэхгүй /шүдийг өрөмдөх дуу чимээ байхгүй / хамгийн сүүлийн үеийн технологи юм. 

Шүдний эмнэлэгт лазерыг  

  • өвчтний хөндүүр зовиурийг багасгахад
  • агт арааны цухуйлтыг ил болгоход
  • зохистой хөдөлгөөнийг хязгаарлаж байсан булчингийн холбоосыг авахад
  • Бүрээсний хэв авахад болон бусад ажиллагаанд  буйлны зөөлөн эдийн өвдөлтийг  багасгахад
  • Илүү ургасан зөөлөн эдийг тайрахад
  • Эсийн шинжилгээг  гүйцэтгэхэд
  • Буйлны үрэвсэл болон буйлны өвчнийг эмчлэхэд
  • Буйлыг хэлбэржүүлэхэд
  • Шүд  цагааруулах процессыг хурдасгахад гэх мэт шүдний бүх төрлийн эмчилгээнд ашиглагдаж байна.

 

 

Үйлдвэрлэсэн улс

 

Эмчилгээний төрөл

хатуу эдийн

Зөөлөн эд

имплант

Гоо сайхан

Сувгийн эмчилгээ

Согог засал /паалан, бүрээс/

Anybeam

БНСУ