Мэдээ

Шүдний эмчилгээнд гарсан сүүлийн үеийн өөрчлөлтүүд
2012-05-13

1. CEREC – CEREC®

CEREC – энэ нь 1 удаагийн ирэлтээр компьютерийн аргаар шаазан бүрээсийг шууд хийх учраас дараах давуу талуудтай.

  • Лабораторд  техникчийн гаргах алдаа гэж байхгүй болно.
  • Түр бүрээсний шаардлагагүй
  • Дахин ирэх шаардлагагүй.
  • Өвчтний цаг хугацааг маш их хэмнэнэ.

2. Dental Implants

Шүдний имплант гэдэг нь эрүүний ясыг элэгдэхээс урьдчилан сэргийлэх болон зогсоох зорилгоор унасан шүдний оронд хиймэл шүдний ёзоорыг эрүүний ясанд суулгаж дээр нь шаазан бүрээс хийдэг. Энэ нь шүдгүйдлийг бүрэн сэргээх хамгийн сүүлийн үеийн технологи бөгөөд дуртай  хоолоо зажилж идэх боломжтой болдог. Үүнээс гадна эрүүний ясыг сэргээснээр нүүрний хэв шинж алдагдахгүй маш сайн талтай. 

3. Digital X-rays

Орчин үед дижитал X-ray ашиглан шүдний зургийг авдаг болсон бөгөөд энэ нь зургийг 1 сек д авах учраас 10 дахин бага туяа ялгаруулдаг. Иймээс хавдартай болон жирэмсэн эхчүүд хүртэл шүдний зураг авахуулахад аюулгүй  болсон.

4. Ultrasonic Dental Cleaning 

5. Waterlase

1990 оноос  шүдний эмнэлэгт мэс заслын шинэ хувьсал шинэчлэл гарсан нь лазер эмчилгээг ашиглаж эхэлсэн явдал юм. Лазерийг  бусад шүдний багажуудтай хамтад нь шүдний эмчилгээнд маш өргөн  ашигладаг бөгөөд энэ нь маш аюулгүй үр дүнтэй эмчилгээ болдог. 

 Шүдний эмнэлэгт лазерыг  

  • өвчтний хөндүүр зовиурийг багасгахад
  • агт арааны цухуйлтыг ил болгоход
  • зохистой хөдөлгөөнийг хязгаарлаж байсан булчингийн холбоосыг авахад
  • Бүрээсний хэв авахад болон бусад ажиллагаанд  буйлны зөөлөн эдийн өвдөлтийг  багасгахад
  • Илүү ургасан зөөлөн эдийг тайрахад
  • Эсийн шинжилгээг  гүйцэтгэхэд
  • Буйлны үрэвсэл болон буйлны өвчнийг эмчлэхэд
  • Буйлыг хэлбэржүүлэхэд
  • Шүд  цагааруулах процессыг хурдасгахад гэх мэт бүх төрлийн эмчилгээнд ашиглаж байна.