Зөвлөгөө

Цайруулалт

         Шүдний гоо сайхны эмчилгээ цэцэглэн хөгжиж байгаа өнөө үед шүд цайруулалт тэргүүн эгнээнд явж байна. Шүд цайруулах эмчилгээ нь аль ч хүйсний хүмүүсийн төсөв, цаг хугацаа, зан чанарт тохирохуйц эмчилгээ юм. Эмнэлгийн нөхцөлд шүдийг цайруулахад зөвхөн 1 цаг зарцуулдаг бол гэрийн нөхцөлд бол гэртээ ашиглах зориулалттай тусгай цайруулах бүтээгдхүүнийг олон удаа хэрэглэдэг.

laser-teeth-whitening.jpg

Цайруулах эмчилгээ нь хэрэглэж байгаа бүтээгдхүүний найрлагаас /гол төлөв hydrogen peroxide or carbamide peroxide/  хамаардаг. Цайруулахаас эмчилгээ хийгдэхээс өмнө шаардлагатай тохиолдолд  шүдний гадаргууд наалдсан өнгөр/бохир/ болон чулууг цэвэрлэж өнгөлвөл илүү үр дүнтэй байдаг.

       Бидний ихэнх нь шаазан пааланг хийлгэж шүдээ гялалзуулах болсон. Микроскопын төвшинд харахад шүд нь талстуудын торлогоос бүтэх ба энэхүү шүдний паалан нь зажлах, хавирах, гэмтэл, болон сахараас үүсэх хүчлэгийн эсрэг нөлөөнөөс хамгаалах зориулалттай байдаг. Гэвч паалан нь жил ирэх тусам элэгдэлд орж, өнгөө алдаж эхэлдэг. Зажлах явцад паалан дээр олон жижиг цууралтууд үүсдэг. Энэхүү цууралтын завсар зайгаар хоолны үлдэгдэл болон толбууд дүүрснээр   шүд бүүдийсэн өнгөгүй болж эхэлдэг. Шүд цагаарууралт нь энэхүү завсар зайд байгаа толбыг гадагшлуулж паалангийн цууралтыг нээж орхих процесс юм. Зарим цууралт нь шүлсээр хурдан эрдэсждэг байхад, зарим нь дахин хоолны үлдэгдлээр дүүрсэн байдаг.

Шүдний толбыг гадаад /өнгөн хэсгийн/ болон дотоод/гүн/ гэсэн 2 ангилалд авч үздэг.

- Өнгөн хэсгийн толбо нь хар өнгийн ундааны төрөл, хоол, тамхи болон шүдээ хавирах явцад үүсдэг.    Өнгөн хэсгийн гүн биш толбыг сойзоор болон шүд  цэвэрлэгээний урьдчилан сэргийлэх хэрэгслээр арилгаж болдог. Харин өнгөн хэсгийн зузаан толбыг шүд цайруулах бүтээгдхүүн ашиглан эмчлэх шаардлагатайтай болдог.  Өнгөн хэсгийн толбыг эрт арилгахгүй бол dentin руу тасралтгүй нэвчин шингэж байдаг.

- Дотоод/гүн/ хэсгийн толбо нь шүдний дотор хэсгийн  гэмтэл, насжилт болон их хэмжээний эм тариа хэрэглэснээс үүсдэг. Өнгөрсөн хугацаанд шүд цайруулах замаар эмчлэхэд их хэмжээний хариу урвал өгдөг байсан бол орчин үед гоо сайхны эмч нар гэрийн нөхцөлд хэрэглэдэг шүд цайруулах бүтээгдхүүнийг 1 сар, түүнээс дээш 1 жил хэрэглэхэд гүн суусан толбыг ч арилгаж чадна гэж үздэг болсон.

Шүд өнгөө алдах шалтгаан

Нас: Шүд өнгөө алдах нь хүний насжилттай шууд холбоотой байдаг. Жил өнгөрөх тусам шүдэндэх толбоны бөөгнөрөл болон элэгдсэнээс шүд харлаж байдаг. Өсвөр насныхны шүд өөрийн өнгөөрөө цагаан байдаг бол 20 насныхны хувьд шүдэнд шар өнгийн туяа тогтож эхэлдэг тул цагааруулах бүтээгдхүүнийг бага хэмжээгээр хэрэглэх шаардлага гардаг. 40 насныхны хувьд шар өнгө нь хүрэн өнгөтэй болж ирэх тул сайн эмчилгээ хэрэгтэй болж эхэлдэг. 50 насныхны хувьд толбо нь маш гүн зузаан болдог тул арилгахад хэцүү болдог.  

Өнгөтэй болж эхлэх:Бидний төрөлхийн шүдний хүрээ нь цаг хугацаа өнгөрөх тутам шар-хүрнээс ногоон-саарал өнгө рүү хувирч байдаг. Шар-хүрэн хүрээтэй шүдийг цайруулахад ногоон-саарал хүрээтэй шүдийг бодвол илүү үр дүн өгдөг.

Идэх зуршил: Улаан вино, кофе, цай, кола, лууван, оранж болон бусад гүн өнгөтэй ундаа хоолнууд жил өнгөрөх тусам толбо үүсгэх нөхцлийг бүрдүүлж байдаг. Нэмж хэлэхэд хүчиллэг хүнс, жимс болон цуу зэрэг нь пааланг гэмтээдэг. Ингэснээр шүдний гадаргуу шар өнгөтэй болж ирдэг.

Тамхи: тамхины никотин нь шүд рүү нэвчиж дотоод өнгө алдалтыг үүсгэдэг.