Зөвлөгөө

Паалан

Паалан гэдэг нь шүдний элэгдсэн паалан, жигд бус, тэгшхэмгүй, зайтай, цуурсан болон өнгөө алдсан шүдний гадаргуу дээр нааж тогтоодог шүдний өнгөтэй адилхан шаазан материалаар хийгдсэн нимгэн хальсыг хэлнэ. Паалан нь хэлбэр дүрсийг засахаас гадна гэмтэлтэй шүдний гадаргууг хамгаалах зориулалттай маш давуу талтай. Эдгээрээс гадна удаан эдэлгээтэй инээмсэглэлийг бүрэн дүүрэн гаргаж өгөх ба бүрээсийг бодвол маш бага өөлөгддөг.

Пааланг хийлгэх шалтгаан:

  • Элэгдсэн паалан: Нас ахих тусам шүдийг бүрхэж байдаг хатуу нимгэн хэсэг/паалан/ элэгдэж өнгөө алдаж байдаг. Гол төлөв зөөлөн ундаа, цай кофе тамхи эм тариа гол нөлөө үзүүлдэг.
  • Төрөлхийн согог:  хүн төрөөд шүд нь хэвийн байх боловч аажмаар өргөсдөг.
  • Жигд бус шүд: Хоолыг хазах бутлахтай холбоотойгоор үүсдэг.
  • Шүдний өнгөр: нас ахих тусам төрөлх шүдний өнгөө алдаж цуурах гэмтэх жигд бус болж байдаг.

               Шаазан ба хуванцар паалан

Пааланг гол төлөв шаазан болон хуванцар гэсэн  2 төрлийн материалаар хийдэг. Жижиг цууралт, өнгө алдалтыг хуванцар паалангаар эмч шууд засч болох ба энэ нь хямд өртөгтэй байдаг. 

Ямар тохиолдолд пааланг хийлгэж болох вэ?

Байнгын төрөлх шүдний ямар нэгэн хэсгийг  засах шаардлага гарвал эмч хамгийн бага үнэтэй эмчилгээний санааг дэвшүүлдэг. Хэрвээ таны шүдний ажиллагаа нь хэвийн бөгөөд гоо сайхан нь хангалттай бол шүдний пааланг хийлгэх шаардлагагүй.

Харин их хэмжээний гэмтэлтэй болоод өнгөө алдсан бол шаазан пааланг сонгож хийлгэх хэрэгтэй. Ингэж таны шүд зөв хэлбэртэй болсноор өөртөө сэтгэл хангалуун инээмсэглэж чадна.  Нөгөө талаас шаазан паалан нь удаан эдэлгээтэй учраас маш давуу талтай.

burees.png

Паалан уу эсвэл шүд цайруулалт уу?

Хэрэв шүд зөв өнгө хэлбэртэй биш бол шаазан паалан болон шууд композит пааланг хийлгэх шаардлагатай байдаг бөгөөд харин шүд зөв хэлбэртэй тохиолдолд  шүдээ цагааруулахыг хүссэн хүмүүст хамгийн түрүүнд хямд үнэтэй шүдээ цайруулах эмчилгээг санал болгодог.

Пааланг арчлах

Шаазан паалан болон хуванцар паалан нь нимгэн учраас хатуу зүйл идвэл гэмтэж хагарч болно. Тиймээс эмч хооллох зуршил дээр зөвөлгөө өгдөг. Хэрэв унтахдаа шүдээ хавирдаг бол амны хамгаалалтыг зүүж унтахыг зөвөлдөг.