Зөвлөгөө

Шүдээ зөв арчилж сурцгаая

1. ШҮДЭЭ ЗӨВ АРЧИЛЖ СУРЦГААЯ

Шүдээ эрүүл байлгах энгийн 10 дүрэм

  1. Өдөрт шүдээ тогтмол 2 удаа  угаах
  2. Шүдний цоорлоос хамгаалдаг Фтортой ОО-гоор угаах
  3. Өдөр бүр шүдний утсыг хэрэглэх
  4. Фтортой ам зайлах уусмалаар өдөрт  нэг удаа зайлах
  5. Тамхи татахаас  зайлсхийх
  6. Исгэлэн болон газтай ундааг хязгаартай хэрэглэх
  7. Эрүүл чихэргүй хүнс хэрэглэх
  8. Спортоор /бокс,мотоцикл гэх мэт / хичээллэхдээ амны хамгаалалт хэрэглэх
  9. 3-4 сар тутамд шүдний сойзоо шинэчлэх
  10. Жилд 2 удаа шүдний эмчид үзүүлэх

Өөртөө тохирсон сойзыг  сонгох

  • Шүдний сойзны толгойн хэсэг нь аманд хийхэд тохиромжтой байхаас гадна  хамгийн арын шүдэнд хүрч байх ёстой. Дээд үүдэн 2 шүдний өргөнтэй сойзны урт тэнцүү байна.
  • Шүдний сойзны иш нь хөдөлгөөн хийхэд саад учруулахгүй байх
  • Толгойн хэсэг нь шүдний бүх  гадаргуу болон шүдний хоорондох  завсрыг цэвэрлэж чадахуйц байх .
  • Сойзны үс нь нийлэг эдээр хийсэн бол шүдийг амархан цэвэрлэх бөгөөд бактерийг сайн устгадаг байх.
  • Үс нь буйлыг гэмтээхгүй байх
  • Хамгийн гол нь зөөлөн үстэй сойзыг сонгоорой.

Хүүхдийн шүдний сойз

  • Бага насны хүүхдийн аманд тохирсон жижиг сойзыг хэрэглэнэ.
  • Зөөлөн үстэй сойз нь хүүхдийн эмзэг буйл болон шүдийг хамгаалдаг.
  • Сойзны том бариул нь  атгаж  угаахад тохиромжтой.
  • Өвөрмөц олон өнгөтэй сойз нь хүүхдийн угаах сонирхол илүү хөдөлгөдөг.
  • 2-оос  доош насны  хүүхдэд  бариулгүй тусгай сойзыг ашигладаг.

Хэзээ сойзыг солих вэ?

  • 3-4 сар тутамд
  • Үс нь унаж эхэлмэгц даруй солих
  • Ханиад томуу хүрсний дараа
  • Угааж суртал нь ойр ойрхон сольж өгөх
  • Бусадтай сольж угаалгаж болохгүй учир нь халдвар дамжигдана.