Зөвлөгөө

Бүрээс

        Шүдний бүрээс хийлгэх хүнд өгөх зөвөлгөө

Хэрвээ шүдний цоорол, гэмтэл нь паалан,  ломбо болон бусад эмчилгээгээр засагдахгүй маш их хэмжээний муудсан тохиолдолд эмч бүрээсийг санал болгодог. Бүрээс нь арын хэсэгт байрлахаар бол байгаа шүдэн дээр нь хэв авч хийнэ. Харин нүүрэн талын инээмсэглэх хэсэгт бүрээс хийгдэхээр бол шүдний тэгшхэм, шүдний урт,  шүдний хэмжээг шинээр загвар гаргаж хийдэг. Эмчилгээг эхлэхээс өмнө шинэ инээмсэглэлээ туршиж үзэж болно. Түүнээс гадна шаардлагатай бол мэдээ алдуулалтын талаар тодорхойлно. Түр бүрээсийг суулгасны дараа эмч  ямар хугацаанд  явах, хэрхэн эрүүл ахуй сахих талаар зөвөлгөө өгнө.

dental_crown_diagram.jpg

What-Are-Dental-Bridges.gifБүрээсийг хийх арга ажиллагаа:

Эмч авсан хэвээ лабораторид өгнө. Лабораторид хийгдээд дууссаны дараа эмч өвчтөнд бүрээсийг нааж өгдөг. Сүүлийн үед CAD/CAM /компьютерийн тусламжтайгаар загвар гаргаж үйлдвэрлэх /технологи нь 3 хэмжээст шүдийг дисплей дээр үзүүлж шаазан блокийг зорж бүрээсийг гаргадаг. Иймээс өвчтөнд түр бүрээс тавих болон байнгын бүрээсээ наалгах гэж дахин ирэх шаардлагагүй болсон.

Бүрээс хийлгэсний дараах сэргээлт болон хийлгэсний дараах арчилгаа:

Байнгын бүрээс суугдсаны дараа эмч түүнийг хэрхэн арчлах талаар зөвөлгөө өгнө. Гол нь арчилгаа нь өдөрт шүдээ 2 удаа сойзоор угаах ба шүдний утас болон шүд хоорондох зайг цэвэрлэгчээр /сойз ба наалтаар тусгайлан хийгдсэн/ өдөрт 1 удаа цэвэрлэнэ. Энэ нь буйл бүрээс 2-н хоорондох уулзварын бохирдлыг цэвэрлэж шүд хорхойтох  болон буйл үрэвсэхээс сэргийлнэ. Бүрээсийг

  • хатуу хоол, мөс болон бусад хатуу  зүйлийг зажилж гэмтэхээс аль болох зайлсхйих хэрэгтэй.
  • хумсаа хазахгүй, шүдээрээ хатуу  зүйл бутлахгүй байх хэрэгтэй.

Хэрвээ унтахдаа шүдээ хавирдаг муу зуршилтай бол эмчээрээ амны хамгаалалт хийлгэж шөнө унтахдаа зүүх хэрэгтэй.

            Бүрээс хийх материал: Метал /алт, монет,ган/  болон Шаазан бүрээс

Бүтэн бүрээсийг хийх материалыг сонгох 3 арга байдаг.

1. метал суурьтай шаазан

2. Цул шаазан

3. Алт

Материалыг бөх бат, бүрээс хийгдэх зай, гоо сайхан талаас нь хамгийн түрүүнд сонгодог.

Метал суурьтай шаазан бүрээс:

Энэхүү бүрээс нь бөх бат, удаан эдэлгээтэй, гоо сайхны эмчилгээ болдог. Гоо сайхан болон шүдний хэвийн үйл ажиллагааг хангах  нэг гол хүчин зүйл нь  суурь шүдний бүтэц нь сонгосон материалын хангалттай зузаанд хүрэлцэхүйц хэмжээний зайтай байх ёстой.  Нэмж хэлэхэд техникчийн ур чадвараас шууд хамаардаг. Метал суурьтай шаазан бүрээс хийлгэхэд анхаарах зүйл бол буйлан дээрх метал эсвэл алтны хүрээ нь олон жил болох тусам багасдаг. Цул шаазан хүрээтэй метал суурьтай бүрээс нь амархан гэмтэх байдлыг арилгаж чадна.

Цул шаазан бүрээс:

Цул шаазан бүрээсний материалын түгээмэл сонголтонд zirconia эсвэл алиминум орж байна. Эдгээр нь метал оролцдоггүй учраас маш ашиг тустай юм. Метал гол байхгүй учраас гоо сайхны цул шаазан бүрээст орох материалын зузаан багассан. Ингэснээр хязгаарлагдмал зайд илүү боломжтой эмчилгээний сонголт бий болсон. Нэмж хэлэхэд метал суурьгүй болсноор гоо сайхны хувьд өндөр төвшинд төрөлх шүдний өнгөтэй адил харагдаж чадна.

Цул шаазан бүрээс нь бат бөх, удаан эдэлгээтэй боловч хамгийн гол нь анхааруулж хэлэхэд хатуу зүйлийг хазаж зажилж болохгүй.

Алтан бүрээс

Энэ нь тийм ч өргөн сонголт биш бөгөөд хату зүйл хазаж идэх зуршилтай хүмүүс хийлгэхэд тохиромжтой. Алтан бүрээс нь удаан эдэлгээтэй  амны арын хэсэг араа хийхэд тохиромжтой байдаг. Алтан бүрээсийг хийхэд метал суурьтай болон шаазан бүрээсийг хийхээс бага ажилбар ордог. Зажлахад шаазан шүдийг бодвол бага зэрэг хахир дуу гардаг.