Зөвлөгөө

Имплант

Шүдний имплант гэдэг нь эрүүний ясыг элэгдэхээс урьдчилан сэргийлэх болон зогсоох зорилгоор унасан шүдний оронд хиймэл шүдний ёзоорыг эрүүний ясанд суулгаж дээр нь шаазан бүрээс хийдэг. Шүдний имплант нь хиймэл шүдний ангилалд багтахаас гадна гоо сайхны өндөр ач холбогдолтой.

Шүдгүй хүн нь ярих инээхдээ  өөртөө хязгаарлалт тавихаас гадна тухайн хүний идэх зуршилд өөрчлөлт орсноор  эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж шаардлагатай эрдэс бодисоо авч чадахгүйд хүрдэг.

Унасан шүдний зайд имплантыг суулгаснаар дуртай  хоолоо зажилж идэх боломжтой болдог. Үүнээс гадна эрүүний ясыг сэргээснээр нүүрний хэв шинж алдагдахгүй маш сайн талтай.

Шүд унах шалтгаан:

1. Шүд хорхойтох

2. Суваг гэмтэх

3. Буйлны үрэвсэл

4. Амны гэмтэл

5. Шүдээ их хавирснаас үүсэх элэгдэл

6. Төрөлхийн согог

            Имплант хийлгэх хүнд өгөх зөвөлгөө

Эмчид хандсанаар танд имплант суулгах нь зөв эсэх талаар зөвөлгөө өгнө. Үүний тулд эмч X-Ray болон компьютер томографаар зураг авч таны шүд буйл болон ясны нягт, хэмжээг тодорхойлж хэрэв суулгах бол хаана хиймэл шүдний ёзоорыг бэхлэх тал дээр зөвөлгөө өгнө.

Таны амны эд эс, амны хөндийн эрүүл ахуй, хувийн зуршил, дараа нь мөрдөх үүрэг амлалтыг ярилцсаны үндсэн дээр имплант суулгах тодорхой төлөвлөгөөгөө гаргана. Зарим өвчтний яс болон буйлны эд эс нь хангалтгүй байдаг тул жижиг диаметртэй шураг буюу жижиг имплантыг суулгах болдог.

Ийнхүү таны эрүүл мэндийн нөхцөл байдлаас шалтгаалан мэргэжлийн эмч тань эмчилгээ ямар  хугацаанд хийгдэх, хэдэн удаа ирэх, ажиллагаа бүрийн дараа  юу мөрдөх талаар зөвөлгөө өгнө. Зөвөлгөөний үед ямар мэдээ алдуулалт хийх талаар ярилцаж шийднэ.

         Имплант суулгах зарчим

dental-implant-14.jpg

Өнөө үед имплантыг хөндлөнгөөс харахад бусад шүднээс ялгагдахааргүй хийж байна. Энэхүү имплантын шүдний хиймэл ёзоор ба амьд яс 2-н хоорондох  бүтцийн болоод үйл ажиллагааны уялдаа холбоо нь сайн болдог. Гол төлөв имплантыг нэгээр  нь суулгадаг бөгөөд шаардлагатай бол зэрэгцүүлэн нийлүүлдэг. Өвчтөн хиймэл ёзоорыг суулгасны дараа эдгэрэх хүртэлх 3-6 сарын хугацаанд хаана ч явж болдог. Имплантыг өсвөр насны дараа буюу ясны ургалт бүрэн гүйцсэний дараа суулгадаг. Эрүүл мэндийн асуудалтай өөрөөр хэлбэл диабет нь хүндэрсэн, шүдний ойролцоох хавдартай бол имплант суулгахаас өмнө нэмэлт эмчилгээ хийлгэх шаардлагатай.

        Имплант суулгах алхам:

Имплант суулгах эрүүг бэлтгэх

Имплант нь титанум материалаар хийгдсэн эрэг /хиймэл шүдний ёзоор/ болон бүрээснээс /crown/ ихэнхдээ тогтоно. Шүд байхгүй хэсгийн эрүүнд жижиг диаметртэй титанум эргээ тогтоох нүхийг өрөмдөхөд бэлтгэнэ . Чухал эрхтэн болох эрүү нүүрний бүтцийг хадгалдаг доод эрүүний түүшин мэдрэлийг гэмтээхгүйн тулд имплант суулгах нүхний диаметр болон эрүүний ясны хэмжээг маш зөв тооцоолох ур чадвар, туршлага эмчээс шаардагдана.

Имплант суулгах:

Өрөмдөх нүхээ нарийн тогтоосны дараа имплантын эрэг суулгах эрүүний ясаа өрөмдөж аажмаар томсгоно. Энэ хэсгээ хамгаалж буйлны эд эсээр хучиж эдгэх хүртэл оройн хэсэгт нь osseointegration-г тааруулдаг. Эдгэрэх 6 сарын хугацаанд дээр нь жинхэнэ бүрээсийг наахгүй түр бүрээсийг тогтоодог. Түр бүрээсийг буйлны эд эс нь төрөлх өнгө хэлбэртээ орж эдгэртэл  зүүнэ.

Picture1.png

 

Имплант сэргээгдэх

Шүдний имплантын сэргээлтэнд таны эмчилгээнд шаардагдсан олон янзын ажиллагаанаас хамаараад олон тооны хүчин зүйл нөлөөлдөг. Имплантыг суулгасны дараа ясны бүтэц болон амны хөндийн эрүүл ахуйдаа сайтар   анхаарвал   40 болон түүнээс ч дээш жил хугацаанд унадаггүй.

Нарийн мэс ажиллагааны дараа таны буйл болон нүүр хавдах ялангуяа имплант суулгасан хэсэгт цус гоожих, хавдах гэх зэргээс хэсэг хугацаанд танд төвөгтөй тааламжгүй байдаг. Иймээс эмч өвчин намдаах эм өгдөг.

Имплант суулгах мэс ажилбарын дараа 6 сарын хугацаанд эдгэрэх ба энэ хугацаанд эмчийн байнгын хяналтанд байхаас гадна хувь хүн өөрөө эмчийн зааварчилгааг нарийн чанд сахина.

Арчилгаа

Мэс заслын дараа 5-7 хоног зөөлөн төрлийн хоол иднэ. Хэрэв оёдол тавиулсан бол заавал эмчээрээ оёдлоо авахуулна.  Имплант болон  түүний ойр орчмыг сайн цэвэрлээгүйгээс бохирдож халдварлагдах магадлалтай бөгөөд энэ нь имплант унах шалтгаан болно. Мөн тамхи татах нь хамгийн сөрөг нөлөөтэй.