Танилцуулга

Манай хамт олон

Манай эмнэлэг нь 2005 онд ЭМ ДИ ЭЛ нэртэйгээр үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаагаа амжилттай явуулж ирсэн бөгөөд  2011 оноос  ажлын байраа өргөжүүлэн, дэлхийн хөгжилтэй улс орнуудын орчин үеийн тоног төхөөрөмжөөр  шинэчлэн  ALPHADENT /АЛЬФАДЕНТ/  гоо сайхны шүдний эмнэлэг нэртэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байгаа ба хамгийн сайн чанартай шүдний эмчилгээ үйлчилгээг өвчтөнд үзүүлэх зорилго тавин ажиллаж байна. Бид шинээр Ivoclar Vivadent-ийн  дэлхийд №1 шаазан материал e.max; empress-г ашиглан шаазан паалан болон бүрээсийг хийж байна. Мөн хамгийн сүүлийн үеийн технологи болох эрүүний ясанд БНСУ-н Osstem, АНУ-ын       компаний  хиймэл ёзоор /implant/ суулгах үйлчилгээг нэвтрүүлээд байна. 

Монголд анх удаа "Орчин үеийн дэвшилтэт шинэ технологи  Солонгос Улсын 5 дахь үеийн үйлдвэрлэлийн Шүдний Лазер эмчилгээний Систем"-ийг нэвтрүүлээд байна. 

Манай тоног төхөөрөмж:

-       Олон улсын стандартын төвшинг хангасан БНСУ-д үйлдвэрлэгдсэн үзлэгийн сандлаар тоноглогдсон эмчилгээний иж бүрэн 2 өрөө

-       Орчин үеийн Зөөврийн Х-ray аппарат болон дэлгэмэл зураг авах рентген өрөө

-       Япон улсад үйлдвэрлэгдсэн орчин үеийн автомат аппараттай ариутгалын өрөө

-       Олон улсын стандартад нийцсэн шаазан шүдэлбэр болон бусад шүдэлбэр хийх орчин үеийн   лаборатори

-       Эрүүл ахуйн шаардлага хангахуйц, ТV-тэй  тохилог хүлээлгийн танхим

Бидний чадвар

-       АУИС-г дүүргэн, ЯПОН, ФИНЛЯНД,Солонгос улсад мэргэжил дээшлүүлэн мэргэшсэн чадварлаг эмч нар

-       Өдөр тутмын эмчилгээ оношлогооноос дадлагажин мэргэжиж буй эмч нар